ХӨВСГӨЛ. Ханх суманд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

369
howsgol
Ханх суманд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 16:45 цагийн орчимд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод тод мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлт, цунамийн талаар мэдээлэл боловсруулдаг www.usgs.gov цахим хуудас Хөвсгөлийн Ханх сумын Турт хэмээх газраас 27 км-ын зайд 5.6 магнитудын хүчтэй хөдлөлт бүртгэгдсэн тухай мэдээлсэн бол Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээгээр газар хөдлөлтийн хүч 6.3 магнитуд байжээ. Одоогоор ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу