2020-08-25

Хөл хориог есдүгээр сарын 15 хүртэл сунгах ШИЙДВЭР гарлаа

hol-horio
Хөл хорио есдүгээр сарын 15 хүртэл сунгагдах ШИЙДВЭР гарлаа

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020-08-26/ боллоо. Гарсан шийдвэрийг 12:00 цагт Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоолоор баталгаажуулсны дараа нэгдсэн мэдээ гаргах юм байна.

Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд дэмжжээ.

~Хөл хорио есдүгээр сарын 15 хүртэл сунгагдах ШИЙДВЭР гарлаа~

Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг дуустал тогтоосон бөгөөд ирэх даваа гарагт өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаа юм.