Ц.Алдармаа: Үндэстэн олноороо надруу чичилж, амьдаар минь булшилж байсан

1160
aldarmaa
Жүжигчин Ц.Алдармаа

Жүжигчин Ц.Алдармаа гол дүрд нь тоглосон “ЭХИЙМАА” УСК тун ирэх сарын 11-нд нээлтээ хийх аж. Тэрээр уран бүтээлийнхээ талаар цахим хуудаснаа,

Үг гэж заримдаа ирт мэснээс ч илүүтэйгээр хүний сэтгэлийг сийчин хаях увидастай. Гэтэл нэг хүн байтугай үндэстэн олноороо надруу чичилж, амьдаар минь булшилж байсан үе надад байсаан. “Үхвэл таарна, өөрийг нь шалзалж ал” гэхчилэн эвлүүлж бичихээс ч зүрхшээмээр үгсээр дайрч, энэ бие минь дахиж өндийхгүй юм шиг л “үхэж” байлаа. Гэхдээ надад өнөөдөр үүнийг бичих өдөр ирдэг юм байна. Намайг хайрласан, намайг түшиж өндийлгөсөн эрхэм хүмүүсийнхээ хүчээр би боссон, би чадсаан..
Олон жил сэтгэлийн минь мухарт хадгалагдан байсан тэр дурсамж, ухаарал өнөөдөр кино болон амилж байна.Киног бүтээхэд бүхий л зүрх сэтгэлээрээ хамт байж, урамшуулж, хурцалж байсан, хамтран ажилласан хүн бүртээчиддээ сэтгэлээсээ талархая” хэмээн бичжээ.

Шинэ уран бүтээлийн танилцуулга постер олны анхаарлыг ихэд татаж байгаа бололтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу