ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ

679
covid-19
ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ

Өнөөдөр /2020.08.06/ ЭМЯ-наас ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтарч шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

~ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ~

“Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн шинэ тохиолдол нэмэгдээгүй. Харин 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Тэд дараагийн шатны буюу сувиллын ажиглалт, хяналтад гарна. 14 нь энхийг сахиулагч дайчид бол хоёр нь энгийн иргэн байна” гэлээ.

Үүгээр манай улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 293 ба үүнээс 260 нь эдгэрчээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу