Цагаан даваанд осолдсон О.Цэнгэл бүсгүйн ар гэрийнхэн УОК-т хандав

964
tsagaan-davaanii-osol
Цагаан даваанд осолдсон О.Цэнгэл бүсгүйн ар гэрийнхэн УОК-т хандав

Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан машин унасны улмаас дэлбэрэлт болж, замаар зорчиж явсан 20-иод хүн түлэгдсэн аймшигт осол долдугаар сарын 15-нд гарсан. Уг осолд нэг гэр бүлийн долоон хүн өртөж, дөрвөн хүн нь нас барсан. Үлдсэн гурван хүний амь насыг аврахаар хандивын аян өрнүүлээд байгаа билээ.

Ослын улмаас амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан. Охин БНСУ-д хоёр удаа хагалгаанд орж, шархаа дийлэлгүй өнөөдөр /2020.08.10/ өөд болжээ. Охины шарилыг эх оронд нь авч ирэх асуудлаар ар гэрийнхэн нь Ерөнхий сайд болон УОК-т хандсан байна.

О.Цэнгэлийн дансанд өнөөдрийн байдлаар 200 орчим сая төгрөг цугласан бөгөөд энэ мөнгө нь охины хоёр удаагийн хагалгаа болон эмчилгээнд зарцуулагдсан аж. Тиймээс О.Цэнгэлд туслах хандивын аянд Солонгос дахь монголчууд туслан данс нээлгэхээр ажиллаж буй юм байна.

О.Цэнгэлийн хувьд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, хоёр удаагийн хагалгаанд орох шаардлагатай байгаа ажээ. Энэхүү гэр бүл урт хугацааны эмчилгээ, хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэм болохыг нийт монголчуудаасаа хүсч, хандивын аян өрнүүлж байна.

Данс эзэмшигчийн нэр: ОЧБАЯРЫН ЦЭНГЭЛ

5021715838 -ХААН банк

2205040025-Голомт банк

472008534 -Худалдаа, хөгжлийн банк

Иргэд та бүхэн уг данс руу сэтгэлийн хандив өргөөрэй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай…

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу