Цар тахлын үед Найрамдал зусланд шалгалт хийлээ

523
nairamdal-tow
Цар тахлын үед Найрамдал зусланд хяналт шалгалт хийлээ

Коронавируст цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллаж байгаатай холбогдуулан Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор зуслангийн үйл ажиллагаанд Эрүүл ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандарт, “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийлээ.

~Цар тахлын үед Найрамдал зусланд шалгалт хийлээ~

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар 7 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, мэргэжил арга зүйгээр хангалаа.

Хоол, хүнснээс шалгаалах хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн байдлыг үнэлэх зорилгоор эрүүл зүйн нян судлалын арчдас шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторит шинжилгээнд өглөө хэмээн мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу