Цас, мөс өө цэвэрлээгүй байгууллагуудын үүдэнд халтирч, бэртвэл нэхэмжлэл хүсэх эрхтэй!

587
tsas-tsewerleh
Цас, мөс өө цэвэрлээгүй байгууллагуудын үүдэнд халтирч, бэртвэл нэхэмжлэл хүсэх эрхтэй

Цаг агаарын байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа ихсэж байна. Тиймээс Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ойр орчмын 50 метр газрын цас цэвэрлэгээг хийх шаардлагатай.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж явцын мэдээг цахимаар, хийсэн ажлын тайлангаа 2019 оны 11 дүгээр сарын 21-ний дотор аймгийн Захирагчийн ажлын албанд нэгтгэн ирүүлэх шаардлагатай ажээ.

Аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр газрын цасаа цэвэрлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр тухайн байгууллагын цэвэрлэж, арчлаагүй талбай гулгаанаас хүн гэмтвэл иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм байна.

Эх сурвалж: www.darkhan.gov.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу