Цахилгаан шатыг ариутгах ажил тогтмол хийгдэж байна

382
oron-suuts-ariutgal
Цахилгаан шатыг ариутгах ажил тогтмол хийгдэж байна

Нийслэлийн хэмжээнд сууц өмчлөгчдийн 1243 холбоо үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр холбооны 780 гаруй нь Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл (МСӨХДЗ)-д бүртгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаа мэдээллээ өгч холбоотой ажилладаг.

Хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/22-р тушаалын хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үлгэр жишээ СӨХ шалгаруулах болзолт уралдаан, 2021 оны А/05-р тушаалын дагуу түвшин тогтоох үзлэг шалгалтын хүрээнд сууц өмчлөгчдийн холбоод МСӨХДЗ-өөр дамжуулан өдөр тутмын дүн мэдээллээ өгч хамтран ажиллаж байна.

~Цахилгаан шатыг ариутгах ажил тогтмол хийгдэж байна~

СӨХ-д нь өөрийн хариуцаж буй орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллахын зэрэгцээ байрны орц, гарц болон хүн ихээр зорчдог хэсгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийх, орон сууцны гадна орчинд ариутгал, цэвэрлэгээг тухай бүрд хуваарийн дагуу хийж байгаа юм.

Түүнчлэн орон сууцны хамгийн их эрсдэлтэй бүс болох цахилгаан шатыг ариутгах, халдваргүйтгэх ажлыг 3596 лифтэнд СӨХ-д хуваарийн дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу