Цэрэг татлага энэ сарын 18-20-ны өдөр явагдана

748
tsereg-tatlaga
Цэрэг татлага энэ сарын 18-20-ны өдөр явагдана

“Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлээд байна.

Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэх бэлтгэл ажил хангагджээ.

Дараах байранд цэргийн жинхэнэ албаны татлагыг явуулна.

  • Баянгол дүрэг -Оюуны ундраа цогцолбор сургууль \96 дугаар сургууль/
  • Баянзүрх дүүрэг- Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг- Ирээдүй цогцолбор сургууль /83 дугаар сургууль/
  • Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг – Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль
  • Налайх дүүрэг- Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
  • Багахангай дүүрэг- Хангай цогцолбор сургууль

Цэрэг татлагын товчооноос цэргийн жинхэнэ албанд татагдах залууст хандаж “Иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд ирж идэвхтэй оролцох, цэргийн алба хаах таван төрлийн хэлбэрээс сонголтоо зөв хийх, иргэний үнэмлэхтэйгээ ирж хамрагдаарай” хэмээн уриаллаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу