ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дахин мэдээлэл хийж шинжилгээний хариуг танилцуулж байна. /2020.05.14. 16:46 цаг/
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2905826272838080/
Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа. Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрсэн гээд оюутнуудын бүх шинжилгээг хийхэд нийт 55 халдвартай тохиолдол илэрлээ.
Ингээд Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна.
Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байна” гэв.