ШУУРХАЙ: Дахин 37 хүнд “COVID-19” илэрч, батлагдсан тохиолдол 98 боллоо

887
coronavirus-98-tohioldol
Дахин 37 хүнд "Ковид-19" илэрч, батлагдсан тохиолдол 98 болов!

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дахин мэдээлэл хийж шинжилгээний хариуг танилцуулж байна. /2020.05.14. 16:46 цаг/

COVID-19 Цаг үeийн мэдээлэл

COVID-19 Цаг үeийн мэдээлэл

Gepostet von Эрүүл Мэндийн Яам am Donnerstag, 14. Mai 2020

Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа. Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрсэн гээд оюутнуудын бүх шинжилгээг хийхэд нийт 55 халдвартай тохиолдол илэрлээ.

Ингээд Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна.

Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байна” гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу