Засгийн газрын өнөөдрийн /2020.01.06/ хуралдаанаас сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болж байна. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй шийдвэр ийнхүү гарчээ.
~Сурагчдын амралт ДОЛОО хоногоор сунгагдлаа~
ЭМЯ-наас томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн.
Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг сунгах саналыг хүргүүлээд байгаа юм.