ШУУРХАЙ: Улаанбаатарт 361 тохиолдол батлагдаж нийт 6693 боллоо

632

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид коронавирусийн халдварыг илрүүлэх 17 мянган шинжилгээ хийгдсэнээс халдварын 361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 6,693 боллоо.

Нийт батлагдсан 361 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 319, аймаг орон нутагт 42 нь илэрсэн.

Халдвар илэрсэн аймаг:

  • Орхон- 15
  • Архангай- 12
  • Өвөрхангай- 7
  • Баянхонгор-2
  • Төв-4

Сүүлийн 24 цагт 87 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 4,237 боллоо” гэв.

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 6,693 /2021.03.27/

  • Улаанбаатар-5,606 /сүүлийн 24 цагт 319 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-7
  • Архангай-6
  • Төв аймаг-61 /сүүлийн 24 цагт 4 тохиолдол нэмэгдэв/
  • Хөвсгөл-23 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Дархан-Уул- 75
  • Увс- 2
  • Баянхонгор-3 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Дорноговь-37
  • Орхон-61 /сүүлийн 24 цагт 15 тохиолдол нэмэгдэв/
  • Өвөрхангай-37 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
  • Хэнтий-6

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу