ЭЕРЭГ: Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж БНСУ-ыг зорилоо

755
anand
Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж БНСУ-ыг зорилоо

Хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлошоод байсан Ананд хүүд сайхан сэтгэлт ард түмэн тусламжийн гараа сунгаснаар эмчилгээний зардал бүрдэж БНСУ-ыг зорих гэж байна.

Энэ талаар түүний ээж н.Даваа,

Хагалгааны 380 сая төгрөг бүрдэж бид хоёр БНСУ-ыг зорихоор Чингис хаан нисэх онгоцны буудалд ирээд байна. Бид 10:40 цагт ниснэ. Хүүгийн эмчилгээ зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул нэлээд хугацаа зарцуулах байх. Хүүд минь тусалж хандив өгсөн Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” гэв.

Хандив цуглуулж эхэлснээс хойш Ананд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларчээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу