ЭЕРЭГ: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг асран хамгаалдаг “Үжин” төв машинтай боллоо

895
Ujin-tow-mashintai-bolloo
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг асран хамгаалдаг "Үжин" төв машинтай боллоо

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг асран, хамгаалдаг “Үжин” төв өнөөдөр /2019.12.30/ шинэ унаатай боллоо.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Үжин” төвийн нөхцөл байдалтай танилцаж, өнгөрсөн аравдугаар сараас эхлэн уг төвийг автомашинтай болгох аяныг цахим орчинд өрнүүлсэн.

~Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг асран хамгаалдаг “Үжин” төв машинтай боллоо~

“Дөрвөн настай ч төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн охин, хүчирхийллийн улмаас бие давхар болсон 15 настай охин амаржиж, бяцхан охиноо өлгийдөн авсан, долоон настай охин бэлгийн мөлжлөгт өртсөн” зэрэг хэргүүдийг өөрийн нүдээр үзэж, танилцсан зохиолч бүсгүй хоёр сарын хугацаанд 1940 гаруй иргэн аж ахуйн нэгжээс 22 сая төгрөгийн хандив цуглуулж чаджээ.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг,

Баяртай байна! Үжинд байгаа 16хөөрхөн охид хөвгүүд, хүүхдийн төлөө чин сэтгэлт Ундраа тэргүүтэй 6 ажилтан унаатай боллоо! Сайхан сэтгэлт хүмүүс, хайрт уншигчдадаа сэтгэлийн угаас талархал дэвшүүлье! Аянд 1940 хандивлагч оролцож, 22сая гаруй төгрөг цугларчээ! Хамгийн их хандив өргөсөн Төгсжаргал, Сэлэнгэ Пресс компани, МонМийт компани, Боса төв, 2019 оны 4,5,6 сард төрсөн ээжүүдийн групп болон өглөгийн эзэддээ Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсье!
Энэ дөнгөж сая Монголд орж ирсэн Старекс! Мөн #БосаТөв Үжин төвийн жилийн хэрэглээний будаа, гурил өгөхөөр боллоо. Үргэлжилсэн үгийн зохиолчдын #ХөхСудар” нэгдлийн зохиолч найзууд маань 150 гаруй номтой номын сан бэлэглэлээ!
Монгол хүний далай сэтгэлд талархму! Харин төр “Үжин” төвийг байртай болгохыг шаардаж байна!” хэмээлээ.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу