ЭЕРЭГ: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батболдод “МОНГОЛ ГЭР” олгов

1032
tsagdaagiin-ahlah-ahlagch-batbold-ger-olgow-02
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батболдод "МОНГОЛ ГЭР" олгов

Цагдаагийн ерөнхий газрын НХЖХОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газраас халдварын голомтод харуул, хамгаалтын үүрэг гүйцэтгэж байгаа зарим алба хаагчийн ар гэр, амьдралтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, нийгмийн асуудлыг шийдвэрлэн, дэмжлэг үзүүлсэн юм.

“Ивээлэн” сувиллын тусгаарлах бүсэд 24 хоногийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн тус газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батболдод эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж сайн ажиллаж байгаа тул таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэв.

~Цагдаагийн ахлах ахлагч Д.Батболдод “МОНГОЛ ГЭР” олгов~

Энэхүү үйл ажиллагаанд Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном болон тус газрын Зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл, гэргий нь оролцсон юм.

Эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батболд нь цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ үр дүнтэй ажиллаж байгаа шилдэг алба хаагчдын нэг юм. Эрхэлсэн ажил албандаа үнэнчээр зүтгэж, бусдыгаа манлайлсан цагдаагийн ахлах ахлагч юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу