ЭЕРЭГ: Эмчлэгдэж буй хүмүүсээс ХОЁР иргэн бүрэн эдгэрчээ

639
nyamhuu
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020-03-30/ ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сайн мэдээ. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд, гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 16, Сэлэнгэд аймагт тусгаарлагдаж байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй бөгөөд 3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр коронавирусийн батлагдсан тохиолдлын 10 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 12 тохиолдол бүртгэгдээд байсан юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу