ЭЕШ-ын онлайн бүртгэлийн хугацаа ӨНӨӨДӨР дуусна

956
online-burtgel
ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл ӨНӨӨДӨР дуусна

ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй юм байна.

2020 онд ЕБС төгсөж буй шалгуулагч бол таны мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулна.

Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар бүртгэлийн хугацаанд онлайн бүртгэлд хамрагдана.

~ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл ӨНӨӨДӨР дуусна~

Та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан шалгуулагчийн буланд нэвтэрч зургаа оруулна. Хэрэв шаардлага хангаагүй зураг оруулсан бол Боловсролын үнэлгээний төвөөс таны зургийг устгах ба зургийг тань устгасан гэх и-мейл илгээх тул бүртгэлийн хугацаанд шалгуулагчийн буланд нэвтрэн өнгөт цээж зургийг файлаар дахин оруулах шаардлагатай. Хэрэв зураг тань устаагүй, и-мэйл ирээгүй бол таны зураг шаардлага хангасан гэсэн үг юм.

САНАМЖ: өнгөт цээж зураг нь 3*4 хэмжээтэй (150*200 пиксель, 75 dfi нягтаршилтай), сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил зүүгээгүй, малгай өмсөөгүй байх.

Одоогоор 1500 орчим хүүхэд “цээж зургаа оруулаагүй, хичээл сонгоогүй, төлбөрөө хийгээгүй шалтгаанаар” бүртгэлээ баталгаажуулаагүй байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу