ЭМЯ-аас БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдварын тухай мэдээллээ

623
hachigt-haldwar
ЭМЯ-аас БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдварын тухай мэдээллээ

Хачигт халдвар нь цусан дахь цагаан эс задлах хам шинжийн халдвар вирусээр үүсгэгддэг бөгөөд Haemaphysalis longicornis зүйлийн хачгаар дамжин халдварладаг. Судалгаагаар манай улсад уг хачиг бүртгэгдээгүй.

Энэ халдвар анх 2009 онд БНХАУ-ын Хубей, Хенан мужид бүртгэгдсэн ба нас баралтын түвшин 12%-30%.

~ЭМЯ-аас БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдварын тухай мэдээллээ~

Өвчтөнд өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх, олон эрхтэний дутагдалд орох, цусны тромбоцит, цагаан эсийн тоо багасах шинж тэмдэг илэрдэг.

Сүүлийн жилүүдэд уг вирусийн халдвар БНХАУ, Япон, БНСУ-д бүртгэгдсэн. 2017 онд ДЭМБ халдварын тархалт, нас баралтын түвшин өндөр байгаа тэргүүлэх 10 өвчний нэг гэж үзжээ. Энэ оны 8 дугаар сарын 12-ны байдлаар БНХАУ-ын Жиансу, Анхуй мужид 60 хүн өвчилж, 7 хүн нас баржээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу