ЭМЯ: Коронавирус илэрсэн тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, “УУЛЗААГҮЙ”

898
Nyamkhuu
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ /2020-04-23/.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ /2020-04-23/.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 24 цагийн дотор ХӨСҮТ-д болон орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ хугацаанд батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дарханд тусгаарлагдсан 26 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн хавьтал болсон ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй гэдгийг өчигдөр мэдээлсэн.

ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байна. ХӨСҮТ-ийн төв лаброторит орон нутгаас 16 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дарханд байгуулсан лаборатори ажиллуулж байна. ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарт шинжилгээ хийнэ. ХӨСҮТ-өөс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байгаа.

Коронавирус илэрсэн тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдгийг тогтоосон. Дархлалын системээ дэмжиж дархлалын системээ бэлдье.

Д.Нарангэрэл: Коронавирусийн 30 омог байгаа бөгөөд 19 удаа хувьсан өөрчлөгдсөн байна

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 213 улс орны нутагт коронавирус бүртгэгдэж 2.6 сая хүн өвчилж 184 мянган нас барсан байна. 1.7 сая хүн хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-д 24 цагийн дотор 5262 тохиолдолд бүртгэгджээ. Нийт 58 мянган хүн халдвар авч, 57 хүн нас барсан байна. Манай улстай хил залгаа Эрүүд 75, Буриадад 153, Алтайн бүгд найрамдах улсад 58, Тувад 13 хүн өвчилсөн байна. Москва хотод 40 гаруй хувь нь бүртгэгдэж байна. 43 хувь нь хөнгөн балархай байгаа учраас нян тээгчээс халдвар тархаж байна гэж үзэж байгаа аж. ОХУ-ын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд балархай хэлбэрээр өвдөж байгаа учраас том хүнд халдвар тараах эх уурхай болж байна гэж дүгнэсэн байна.

БНХАУ эрдэмтэд коронавирус үүсгэгчийг судалгаа хийж 30 омог байна гэж үзжээ. Хамгийн их нас баралт үүсгэж байгаа омог Европ, АНУ-ын Нью-Йорк хотод тархсан байна гэж үзсэн байна. Анх гарснаас хойш 19 удаа хувьсан өөрчлөгдсөн байна. Тиймээс энэ өвчинд тохирсон эм, вакцин хийхэд хүнд байна. Манай улсад 1240 хүн тусгаарлалтад байна. Өнөөдөр есөн хүн тусгаарлалтаас гарсан.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу