ЭМЯ: Сүүлийн 24 цагт 742 хүнд коронавирусний халдвар илэрлээ

369
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 742 хүнд коронавирусний халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 742 хүнд халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 654 нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, 88 нь аймаг, орон нутагт бүртгэгджээ.

Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 18 562 болж байна. Сүүлийн 24 цагт 385 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 10 638 боллоо.

Одоогоор коронавируст халдвартай 2978 хүн эмчлүүлж байгаагаас 45 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 173 нь хүнд, 689 нь хүндэвтэр байгаа бол 2071 хүн хөнгөн оноштой байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу