ЭМЯ: Франц иргэн гэр бүлтэйгээ холбоо барьсан, сэтгэл өөдрөг байна

1227
eruul mendiin-yam-medeelel-2020-03-13
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна

       Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна /2020-03-13/. ДЭМБ-аас өчигдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэжээ.

ДЭМБ-ын ажилтан ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ДЭМБ-ын 12 чиглэлийн 20 удирдамжийг Монгол Улс баталж хэрэгжүүлээд байна. Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвар голомтлон тархах, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд долоо хоногт хоёр удаа эмч мэргэжилтнүүд онлайн сургалт зохион байгуулж, туршлага судлахаар хүсэлт гарган ажиллаж байна гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал

Халдвар авсан иргэнээ сэтгэл санаагаар унагахгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг урьдчилан сэргийлж чадна. Хуралд оролцсон олон улсын байгууллагын төлөөллүүд иргэд эмнэлэгт сандарч бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл авчрах магадлал өндөр гэдгийг сэрэмжлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан байна. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Ховд аймгийн Булган суманд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байна. Дархан-Уул аймаг Алтанбулагийн хилээр 10 иргэн ирсэн. Филиппин, Тайланд, Шанхай, Германаас ирсэн, тусгаарласан. Тус аймагт 72 хүн ажиглалтад байна.

~Франц иргэн гэр бүлтэйгээ холбоо барьсан, сэтгэл өөдрөг байна~

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүнээс коронавирус илрээгүй. Франф иргэнтэй Дорноговьд хамгийн ойр байсан хүмүүс энэ тоонд багтаж байгаа. Энэ хариу бол маш чухал. Мөн өнөөдөр Дорноговь аймгаас давтан шинжилгээний хариу ирнэ. Хяналтад байгаа шинжилгээ авсан хүмүүсийн биеийн байдалд халдварын шинж илрэх нь үү гэж байнга ажиглаж байна.

Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн. Оношлуур хангалттай байгаа. Нэмж ирсэн, мөн нэмж захиалаад байна. 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ бол эхний шинжилгээ боловч нарийг шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай байгаа.

Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн. Оношлуур хангалттай байгаа. Нэмж ирсэн, мөн нэмж захиалаад байна. 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ бол эхний шинжилгээ боловч нарийг шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай байгаа.

Шинжилгээний хариу сөрөг гарсан ч тусгаарлан 14 хоног хянана. Эхний шинжилгээний хариу хамгийн баталгаатай. Гэхдээ эмч нар зөвлөлдөөд давтан шинжилгээ авна. Харин Франц иргэнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Өвчтөний сэтгэл санаа тогтвортой, халуун нь 36.5 байна. Францын ЭСЯ-аараа дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон. Монгол эмч нартаа итгэж, эндээ эмчлүүлэх шийдвэр гаргасан.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу