ЭМЯ: Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна

753
Nyamkhuu
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн дарга Д.Нямхүү

“COVID-19” цар тахалтай холбогдуулан өдөр бүрийн 11:00 цагт ЭМЯ-аас албан мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн мэдээлэлд /2020-04-07/

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийд нэг сая 346 мянган хүн халдвар авч, 74687 хүн нас барж 276 мянга гаруй хүн эдгэсэн байна. Мөн АНУ, Иран, Испани, Турк, Их британи зэрэг 10 оронд өвчлөл хурдацтай тархаж байна. Монголд 15 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэж эмнэлгээс гарсан бол 13 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр эмнэлгийн ажилчдад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлаж байгаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Испани улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан нас баралт буурч байна. Италид шинээр халдвар авах нь буурсан. Германд шинээр халдвар авсан тохиолдол сүүлийн дөрвөн өдөр дараалан мөн буурч байна. Нас баралтын түвшин 1.5 хувьтай байна. Японы Ерөнхий сайд долоон мужид нэг сарын туршид онц байдал зарлахаар болсноо мэдэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, дэлгүүр, соёл урлагийн арга хэжээг хязгаарлахаар болж байгаа. Польшид тав, зургадугаар сард халдвар эрчимтэй тархана гэж үзэж байгаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн дарга Д.Нямхүү:

-Халдвар авсан хүмүүсээс хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Энэ хүмүүсийн таван төрлийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Цаашид сувилалд хэвтэж, хяналтыг үргэлжлүүлнэ. Covid-19-ийн лабораторийн шугам нэгээр нэмэгдлээ. Франц иргэний биеийн байдал сайн байгаа. “Бадрах энержи” компани ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивласан. Энэ мөнгийг эмч, ажилчдадаа жигд хуваарилна.

Дөрөвдүгээр сарын 6-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн 182 шинжилгээ, мөн хяналтын 25 хүний шинжилгээгээр вирус илрээгүй. Ингээд өчигдөр нийт 222 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 183 хүн ажиглалтад байна

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу