ЭМЯ: Өнгөрсөн 24 цагийн байдлаар,158 хүнээс коронавирус илрэв

334
Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 158 хүнээс коронавирус илрэв

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийгээд байна. /2021-03-18/

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 158 хүнээс коронавирус илэрлээ.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад 17 044 хүнд шинжилгээ хийжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 498 тохиолдол бүртгэгдсэнээс 3 212 нь эдгэрээд байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 1201 хүн эмчлүүлж байгаагаас 1075 нь хөнгөн, 115 нь хүндэвтэр, 8 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу