ЭМЯ: 1098 хүнээс “Ковид19” илэрч, найман хүн нас барав

487
nas-baralt-covid
1098 хүнээс "Ковид19" илэрч, найман хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 10773 хүний шинжилгээний хариу гарснаас 1098 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 957 нь Улаанбаатар хотод, 135 нь орон нутагт бүртгэгджээ.

Зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 32437 иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд нь дараах аймгуудад бүртгэгдсэн байна.

  • Ховдод 5
  • Завханд 24
  • Дархан-Уулд 40
  • Орхонд 5
  • Булганд 3
  • Сэлэнгэд 3
  • Өвөрхангайд 11
  • Дундговьд 1
  • Говьсүмбэр 3
  • Дорнод 1
  • Увс 4
  • Баян-Өлгийд 1
  • Архангайд 11
  • Төв аймагт 23 тохиолдол бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагт коронавирусийн улмаас найман хүн нас барж, нийт нас барсан тохиолдол 88 боллоо.

Одоогийн байдлаар 4427 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2557 нь хөнгөн, 1447 нь хүндэвтэр, 343 нь хүнд, 80 нь маш хүнд байгаа ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу