ЭМЯ: 206 хүнээс коронавирус илэрч, Улаанбаатар хот бүхэлдээ ГОЛОМТ болсон

431

Өчигдөр 12,326 хүний сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс коронавируст илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,392 боллоо.

Мөн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,758 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 69.7 хувийг эзэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,419 хүн эмчилгээнд байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-1,218
Хүндэвтэр-183
Хүнд-14
Маш хүнд-4 хүн байгаа юм.

https://fb.watch/4p5nza0YYR/

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу