Энэ залуу ханиа БНСУ-д эмчлүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж, “эко” утасны тавиур хийж зарж байна

1313

Энэ залууг Б. Батзориг гэдэг. Миний үeийн л залуу. Урд өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй шинэлэг, өвөрмөц хийц бүхий “эко” утасны тавиур хийж зардаг. Чамгүй ажиллагаатай, гар хийцийн, бат бөх эдэлгээтэй энэ тавиурыг хийхэд багагүй хугацаа зарна.Тэрбээр 100 айл орчимд өглөө, өдөр, орой, шөнийг ялгахгүй ажиллана.Б. Батзориг тодорхой оношгүй Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй гээд шаналж яваа ханиа дагуулж БНСУ-ыг зорихоор мөнгө цуглуулж байгаа нь энэ юм. Модоо хичээнгүйлэн, нямбайлан зүлгүүрдэхдээ зүүн гарынхаа ядам хуруундах хайрын баталгаа болсон сүйн бөгжрүүгээ үe үeхэн харна. Хань, хайр, гэр бүлийнхээ төлөө байдгаараа хичээж яваа энэ залууг хараад бахархмаар, уйлмаар, гунигламаар…Энэ утасны тавиур 8000 төгрөг.Та дуртай, хүссэн үг ээ, үсгээ, тоогоо сийлүүлэх боломжтой. Утас: 88012343

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу