Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай

1462
Erchim-huchnii-said-Tawinbeh
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,  ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,  ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.

Мэндчилгээнд,

Эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт инженер, техникийн ажилтан, албан хаагч, үе үеийн ахмадууд, эрдэмтэн судлаачиддаа “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлье.

Эрчим хүчний салбарын төлөө мөр зэрэгцэн зүтгэж ирсэн та бүхнийгээ удирдаж ажиллах болсон нь өндөр үүрэг хариуцлага, нэр төрийн хэрэг гэж ойлгож байна. Ирэх жилүүдэд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангах, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангах, эх үүсвэрийн бүтцийг оновчтой болгох, салбарын санхүү, нийт гүйцэтгэл, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон ажил биднийг хүлээж байна.

Энэ хүрээнд говийн бүсийн уул уурхайн хэрэглээг хангах “Тавантолгойн цахилгаан станц”, баруун бүсэд “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станцыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт гэж үзэж байгаа болно. Мөн сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүд буюу айл өрх, аж ахуйн нэгжүүдэд бага чадлын нарны эх үүсвэр суурилуулах үнэ тариф, холболтын механизмыг боловсронгуй болгон өрх бүрийг цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэгч болгох зорилт тавьж байна.

Салбарынхаа нийт хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.  Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу