Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төв шинэ лабораториудтай боллоо

1346
erchim-huchnii-surgalt-uildwerleliin-ded-horoo-2020
Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төв шинэ лабораториудтай боллоо

ХБНГУ- ын Засгийн газрын долоон сая еврогийн санхүүжилтээр 1999-2006 оны хооронд ГОУХАН-ийн төсөл хэрэгжүүлж сургалтын танхим болон лабораториудын тоног төхөөрөмжийг суурилуулах, шинэчлэх, сургагч багш нарыг бэлтгэх, сургах, сургалтын материал орчуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж 10 сургалтын лабораторийг шинээр бий болгосон.

Гэвч Сургалт үйлдвэрлэлийн төв нь уг лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглаад 20-оод жил өнгөрсөн.

Технологийн хувьд хуучирч, элэгдэх, орчин цагийн сургалтын хэрэгцээ шаардлагыг зарим талаар хангахгүй байх нөхцөлүүд үүсэж байсан хэдий ч Германы эдийн засаг хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Эрчим хүчний хэмнэлт үр ашиг 3+, Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төслийн дэмжлэгтэйгээр үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт /PLC/-ын лаборатори, эрчим хүчний хэмнэлтийн менежерийн сургалтад ашиглагдах хэмжүүрийн багажнууд, Цахилгаан гэрэлтүүлгийн угсралтын ур чадвар эзэмших самбар /стенд/, Цахилгааны монтаж угсралтын самбар /стенд/,

Цахилгаан хэмжил зүйн хэмжилтийн самбар /стенд/, Электроникийн эд анги /элемент/-ийн туршилтын самбар /стенд/, Ажлын биеийн температур хэмжих сургалтын самбар /стенд/, Шугам хоолойн дулаан тэлэлтийг хэмжих сургалтын самбар /стенд/, мөн цахилгаан техникийн онолын сургалтад ашиглагдах багаж зэргийг Сургалт үйлдвэрлэлийн төв шинээр хүлээн авлаа.

 Нийтдээ зургаан төрлийн 13 ширхэг стенд, 8 төрлийн 43 ширхэг тэжээл үүсгүүр болон хэмжүүрийн багаж хэрэгсэл, компьютер, канон зэргийг нийлүүлснээр сургалтын бааз суурь шинэчлэгдэн орчин үеийн сургалтын хэрэгцээ шаардлагыг хангасан лабораториудтай болж мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, дадлагажуулах нөхцөл боломж бүрдээд байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу