Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй ЦАХИМ хурал хийв

506
said-enhbold-01
Эрүүл мэндийн сайд С.Энхболд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлтэй цахимаар хуралдлаа. /2021-04-20/

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлтэй цахимаар хуралдлаа. Хурлаар Монгол Улсад хэрэгжиж байгаа коронавируст халдвар (COVID-19)-ийн судалгааны ажлуудын явц, үр дүн цаашид хэрэгжүүлэх судалгааны төслүүдтэй танилцлаа.

Судалгааны төслүүдээс “COVID-19”-ийн үед Монголын уламжлалт анагаах ухааны эмүүдийн эмнэлзүйн судалгаа болон Коронавируст халдвар (COVID-19)-ийн Вакцин үйлдвэрлэх зэрэг сонирхол татахуйц олон төсөл танилцуулагдсан юм.

Судалгааны сэдэв:

  • Монголд илэрсэн SARS-CoV-2-ын омгуудын геномын бүтцийг тодорхойлж, молекул эпидмиологийн онцлогийг тогтоон, онош, тандалт, сэргийлэлтийн манай орны нөхцөлд тохирсон аргачлал зөвлөмж гаргах: Дэд төсөл: Монгол улсад SARS-CoV-2–ийн голомтолсонхалдварынгеномын судалгаа хийх
  • Манай улсад бүртгэгдсэн шинэ короновируст халдвар (COVID-19)-ийн эмнэлзүйн судалгаа;
  • “Шинэ төрлийн SARS-CoV-2-ын вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур гарган авах”
    “КОВИД-19 халдварын үеийн эрүүл мэндийн зарим үзүүлэлтийн харьцуулсан судалгаа”;
  • “Монгол улсад коронавируст халдвар (Ковид-19)-ын лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 тусгай дугаарын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх;
  • “SARS-CoV2-ийг бохир усанд илрүүлэх судалгаа”;
  • “Эрүүл мэндийн ажилтны болон цусны донорын дундах SARS-CoV-2-ийн халдварын тандалт судалгаа
  • “SARS-COV-2 шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх хэрэглээнд нэвтрүүлэх”
    Коронавируст халдварын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал, ойлголтыг тогтоох судалгаа;
  • Монгол улсад КОВИД-19 халдварын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал тооцох;
  • КОВИД-19 халдварын үеийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ, эрсдэлийн харилцааны арга хэмжээг үнэлж;
  • КОВИД-19-ийн нийгмийн сэтгэл зүйн зан үйлийн судалгаа: WHO/UNITY STUDY/ Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг хүн амд суурилан, насны бүлэг тус бүр судлах тархвар зүйн судалгааны протокол (Population-based age-stratified seroepidemiological investigation protocol for COVID-19 virus infection) (Үндэсний хэмжээний, проспектив судалгаа);
  • WHO/UNITY STUDY/: Шинэ коронавирус (2019-nCoV)-ийн халдвартай эхний тохиолдлууд болон хавьтлуудыг судлах протокол (The First Few X cases and contacts (FFX) investigation protocol for coronavirus disease 2019 (COVID-19)) сэдэвт судалгаа;
    Коронавируст халдвар (COVID-19)-ын эсрэг вакцины дархлаа тогтоцыг судлах судалгаа;
  • Дэд төсөл: Эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн ажилтнуудын дархлал тогтоцын судалгаа
  • Дэд төсөл: Ахмад настан, суурь өвчтэй хүмүүсийн дархлаа тогтоц тодорхойлох судалгаа
  • Дэд төсөл: Нийт иргэдийн дунд дархлаа тогтоцын байдлын судалгаа
    SARS-COV-2 илрүүлэх нуклейн хүчилд тулгуурласан оношлуур үйлдвэрлэх технологи боловсруулж туршин үйлдвэрлэл явуулах;
    Коронавируст халдварын COVID-19-ийн үед Монголын уламжлалт анагаах ухааны эмүүдийн эмнэлзүйн судалгаа;
  • “COVID-19 өвчний үед хэрэглэх anti-SARS-CoV-2-IgG агуулсан эмчилгээний сийвэн үйлдвэрлэх судалгаа”
  • Дан, олон угшилт эсрэг бие агуулсан хэвийн болон өвөрмөц иммуноглобулины үйлдвэрлэлийн технологийг хэвшүүлэх үйлдвэрлэх төсөл
  • Монгол улсад голомтлон тархаж буй SARS-CoV-2 омогт БХ-ПГУ аргаар өвөрмөц мутац илрүүлэх
  • Коронавируст халдвар (COVID-19)-ын Вакцин үйлдвэрлэх; (технологи дамжуулах төсөл)Эрүүл мэндийн яам, ШУТЗ-ийн зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболд судалгааны багуудын удирдагч нарт судалгааны ажлын үр дүнг хоёрдугаар улиралд багтаан ШУТЗ-д танилцуулах, 2021-2022 онд хэрэгжих төслүүдийн санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх үүргүүдийг өглөө. Тэр дундаа Монгол улсад коронавирусын халдварын эсрэг вакцин үйлдвэрлэх судалгааны төсөлд ач холбогдол өгч, зохих дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу