Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрын төгөл” сүндэрлэв

1112
hairiin-togol-09
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Хайрын төгөл" сүндэрлэв

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НАМЗХ-ны залуусын хандив, тусламжаар бүтсэн “Хайрын төгөл” нээлтээ хийлээ.

Энэхүү төгөлд залуус тайзыг нь ашиглаж төрөл бүрийн үйл ажиллагаа эвэнт зохион байгуулах болон хайраа мөнхлөх “хайрын цоож” челленжид нэгдэх боломжтой.

Өнгөрсөн амралтын өдөр болсон “Хайрла төгөл”-ийн нээлтэд УИХ-ын гишүүн, “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч тус Н.Учрал, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зэрэг хүндэт зочид оролцсон юм.

Мөн тус нээлтийн арга хэмжээнд ирсэн залуус “Хар тас” хамтлагийн дуучин Марка, Лодко нарын цоо шинэ уран бүтээл болох “Хайрла” дууны хамгийн анхны сонсогчид боллоо. Ирэх хавраас эхлэн тус хайрын төгөлд “Ковер дуучдын уралдаан”, “Stand up comedy”, “movie night” зэрэг олон нийтэд зориулсан үйл ажиллагаанууд тогтмол зохион байгуулагдах ажээ.

  

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу