Хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг нийслэл хотод энэ сарын 5-20-ны хооронд зохион байгуулах аж.

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг:

  • Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв,
  • Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв,
  • Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм.

Дашрамл махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаалах аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу