Өглөөний 9 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын бохирдол их байна!

743
baynhoshuu
Өглөөний 9 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын бохирдол их байна!

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар “Баянхошуу” орчимд агаар бохирдолтой буюу чанарын индекс 297 байна.

Харин Нисэх, Толгойт, МҮОНРТ, 100 айл орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 120-140, бусад байршилд агаар хэвийн ба цэвэр байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу