ӨМНӨГОВЬ. Гашуунсухайт боомтод дархлаажуулалт эхэллээ

678
gashuun-suhait-boomt-darhlaajuulalt
Гашуунсухайт боомтод дархлаажуулалт эхэллээ

Гашуунсухайт боомтод коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Одоогоор Өмнөговь аймагт 13 000 тун вакцин ирээд байгаа ажээ.

Үүнээс эхний ээлжид уртын болон богинын тээвэрт явж буй 4,000 жолоочийг дархлаажуулна. Вакцины дараагийн тун 28 хоногийн дараа хийгдэх юм.

Гашуунсухайт боомт орчмын дөрвөн цэгт дархлаажуулалтыг явуулах бөгөөд өнөөдөр 500 гаруй хүнд коронавирусийн эсрэг вакцин хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн тус боомтод ойрын хугацаанд PCR шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулахаар болсон байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу