2019-12-06

ӨМНӨГОВЬ: 200 тн-ын багтаамжтай ногооны ЗООРЬ ашиглалтад орлоо 

zoori
200 тн-ын багтаамжтай ногооны ЗООРЬ ашиглалтад орлоо 

Өмнөговь аймгийн хэмжээнд 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтий жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв Даланзадгад хотноо 200 тонн багтаамж бүхий хүнсний ногооны механикжсан зоорийг байгуулж, албан ёсоор ашиглалтад орууллаа.

Хүнсний ногоог хадгалах зоорьтой болсноор Өмнөговьчууд говийнхоо шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоог дөрвөн улирлын турш хүнсэндээ хэрэглэх боломжтой болно. Мөн тариаланчид өвөл, хавартаа ургац ногоогоо баталгаатай газар хадгалж зарж борлуулах боломж бүрдэж байгаа юм.