Өнөөдрийн хуанли

437
Onoodriin-huanli-2021
Өнөөдрийн хуанли /2021-03-29/

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ.

12.00 цагт НЗДТ-т Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар олгосон газрын зөвшөөрлүүдийг цуцлах шаардлагыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу