Өнөөдрөөс 18-аас дээш насны иргэдэд ВАКЦИН хийнэ

359
Өнөөдрөөс 18-аас дээш насны иргэдэд ВАКЦИН хийнэ

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй.

Өнөөдөр буюу өрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг “ВероЦелл” вакцины эхний тунд хамруулахаар боллоо.

Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана.

АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлэх тул та тухайн хугацаанд вакцинд хамрагдана.

Гадаадын харьяат иргэн гадаад пасспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунд хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой.

Та arcg.is/1zaHya хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл­­­­­ авна уу.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу