Өнөөдөр тусгай үүргийн онгоц ШИнэ Дели хотруу ниснэ

822
tusgai-uurgiin-ongots
Өнөөдөр тусгай үүргийн онгоц ШИнэ Дели хотруу ниснэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2020-05-18/ Энэтхэг улс руу тусгай үүргийн эхний нислэгийг хийнэ. “МИАТ” компанийн нисэх онгоц тавдугаар сарын 18 буюу өнөөдөр 08:50 цаг орчимд Чингис хаан олон улсын нисэх буудлаас Шинэ Дели рүү хөөрөхөөр төлөвлөжээ.

Харин Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас өнөөдөр 18.45 цагт хөөрөхөөр төлөвлөсөн талаар тус улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын гуравдугаар терминальд 14.00 цагаас хожигдолгүй очсон байх шаардлагатай.

Энэтхэг улс руу хийж буй тусгай нислэгээр тэнд суралцаж буй ламхай нар, тэдний асран хамгаалагчид болон эмчилгээ хийлгэхээр явсан иргэдийг авчрахаар болоод байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу