Өрсөлдөөний тухай хуулийг олон нийтэд таниулах байдлаар комиск ном гарлаа

444
orsoldoonii-tuhai-huuli
Өрсөлдөөний тухай хуулийг олон нийтэд таниулах байдлаар комиск ном гарлаа

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өрсөлдөөний тухай хуулийн хийгдлийг арилгах, сайжруулах зорилгоор Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Энэхүү комикс ном нь хуулийг батлах, хэрэгжүүлэхэд оролцогч талуудад тус хуульд орж буй гол өөрчлөлтүүд, хуулийн талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг зурган байдлаар ойлгуулах зорилготой аж.

~Өрсөлдөөний тухай хуулийг олон нийтэд таниулах байдлаар комиск ном гарлаа~

Энэхүү комикс номоос Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулах асуудал, хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаарх өргөн хүрээг хамарсан мэдлэг, мэдээллийг шинэлэг байдлаар олж авах юм байна.

Өрсөлдөөний тухай хууль нь аж ахуй эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний эсрэг чиглэсэн аливаа үйлдлийг хориглох зэргээр шударга, нээлттэй зах зээлийг бий болгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой онцлог хууль юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу