Өрхийн хэрэгцээнд татсан байсан 1 тн нүүрсийг битүүмжиллээ!

558
tuuhii-nuurs
Өрхийн хэрэгцээнд татсан байсан 1 тн нүүрсийг битүүмжиллээ!

Хан-Уул дүүргийн шуурхай штабын утсанд энэ сарын 21-ний өдөр 8 дугаар хороо 12 дугаар гудамжинд байрлах айл түүхий нүүрс хадгалж түлээд байна гэх мэдээллийн дагуу шуурхай штабын бүрэлдэхүүн 14 цагт газар дээр очиж хяналт шалгалтыг хийлээ.

Тухайн айл өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Баянтээгээс 1 тн орчим түүхий нүүрс өрхийн хэрэгцээнд татсан байна.

~Өрхийн хэрэгцээнд татсан байсан 1 тн нүүрсийг битүүмжиллээ!~

Иргэн О.Б нь өдрийн цагаар сайжруулсан шахмал түлш түлдэг, түүхий нүүрсээ оройн цагаар түлдэг гэх тайлбарыг өгсөн бөгөөд нүүрсийг битүүмжилж, Амгалангийн дулааны цахилгаан станцад ачууллаа.

Иргэн Та Засгийн газрын тогтоолийг зөрчиж нүүрс түлсэн иргэдийн мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд болон харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд мэдээлнэ үү.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу