​С.Амарсайхан: Манай гэр бүлийн хүн хууль зөрчөөгүй, хэнээс ч давуу эрх эдлээгүй

902
Шадар сайд С.Амарсайхан
Шадар сайд С.Амарсайхан

Шадар сайд С.Амарсайханы гэргий МҮОНРТ-ийн Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нь “ХӨСҮТ буюу улаан бүс рүү орж ээж, аавыгаа сахиж хоноод гэр рүүгээ явсан. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн” гэх асуудалд Шадар сайдыг хариуцлага хүлээх ёстой гэсэн “давлагаа” нийгэмд үүсээд буй. Энэ тал дээр сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Шадар сайд С.Амарсайхан,

“Би цар тахалтай тэмцэж байгаа. Зарим хүн надтай тэмцээд байна. Би Монгол Улсын Шадар сайдын хувьд төр ард түмнийхээ өмнө хариуцлагатай албан тушаал хашч байгаа хүний хувьд би ч манай гэр бүл ч хууль дүрэм зөрчөөгүй, хэнээс ч давуу эрх эдлээгүй. Харин иргэддээ дутуу эрх эдлүүлэхгүй байх тал дуур хатуу шаардлага тавьж ажиллаж байгаа.

~Манай гэр бүлийн хүн хууль зөрчөөгүй, хэнээс ч давуу эрх эдлээгүй~

Харин би зарчимтайгаа, үзэл бодол, үнэт зүйлтэйгээ зууралдана. Харин улсыг төртэй нь худалдаад авчихдаг банк санхүү бизнесийн байгууллага намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа. Би албан тушаалтынх биш ч бай, жирийн иргэний хувьд эрхээ эдэлж байгаа.

Номхон морийг ноолоход амархан гэдэг шиг дуугүй яваад байхаар өвчтэй ахмадуудын санааг зовоогоод яах вэ гээд асуудалд хүлээцтэй хандахаар хэтэрхий зөөлчлөх гээд байна ” гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу