1100 хүүхэд “Ковид19”-ийн халдвар авсан байна

577
huuhed
1100 хүүхэд "Ковид19"-ийн халдвар авсан байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд,

1100 орчим хүүхэд халдвар авсан. Гэр бүлд халдварын тохиолдол өндөр гарч байгаатай холбоотой буюу эцэг, эхээсээ хүүхдүүд халдвар авч байна” гэж мэдээллээ. С.Энхболд сайд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хорооны хуралдаанд мэдээлэл өгөхдөө дээрх тоо баримтыг дурьдсан юм.

Тархвар зүйн муруйгаас харахад халдвар улсын хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 3-наас хойш тогтмол өсөх хандлагатай байна. Насны бүлгээр авч үзвэл хөдөлмөрийн идэвхтэй насныхан халдварт илүү өртөж байна. Цаашид өндөр эрсдэлтэй газруудад тандалтыг эрчимжүүлнэ. Дөрөвдүгээр сард вакцин нэмж ирэхээр дархлаажуулалтыг мөн эрчимтэй хийнэ. Ойрын хавьтлыг илрүүлэх тандалт судалгааны багийн тоог нэмсэн. Гэрээр тусгаарлагдсан хөнгөн тохиолдлыг хүндрэхээс сэргийлж, хяналт тавьж байна хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу