2021.03.12: Сүүлийн хоногт 103 шинэ тохиолдол бүртгэгдэв

296
coronavirus
Сүүлийн хоногт 103 шинэ тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн байдлаар 103 шинэ тохиолдол бүртгэгдсэний 11-ийнх нь халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 19,341 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 103 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,664 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Истанбулын онгоцоор хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 422 боллоо.

Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

-БЗД-ийн 6, 14, 25, 26 дугаар хороо
-СХД-ийн 5 дугаар хороо
-ЧД-ийн 6 дугаар хороо
-СБД-ийн 1, 10, 15 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.
Сүүлийн хоногт 60 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,907 боллоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу