209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай байна

910
tol-boikilt
209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай байна

Өнгөрсөн 7 хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгуудын ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар 0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас орсон байна.

2020 оны 03 сарын 09-ны өдрийн мэдээгээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд зах, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-38.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Баянтэсд 38.0 см, Их-уулд 34.0 см,

~Том малын зүй бус хорогдол одоогийн байдлаар оны эхний нийт малын 0.27 хувийг эзэлж байна~

Тосонцэнгэлд 32.0 см, Цагаан-хайрханд 27.0 см, Увсын Хяргаст 28.0 см, Малчинд 26.0 см, Баруунтуруунд 22.0 см, Завханы Тэсд 28.0 см, Ярууд 25.0см, Улиастайд 24.0 см, Хөвсгөлийн Жаргаланд 25.0 см, Галтад 24.0 см, Архангайн Өлзийтөд 23.0 см, Булганы Баян-Агтад 25.0см зузаан цастай байна.

Энэ оны 3 дугаар сарын 01-ний үнэлгээгээр 8 аймгийн 40 суманд цагаан зудын, 12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байна.

Оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоологдсон бөгөөд одоогийн байдлаар 209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай, төллөвөл зохих нийт малын 0.7 хувь төллөсөн байна.

Шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт Улаанбаатар хот, Төв аймагт одоо явагдаж байна. Нийт 459.5 мянган толгой малд вакцин хийхээс өнөөдрийн байдлаар 97.5 мянган толгой малд хийж 16.7 хувьтай байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу