948 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна

358

Өнөөдөр 98 чиглэлд 948 автобус, 305 такси нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа.  Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд  нийт 48996 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

Нийтийн тээврийн автобусны ариутгал  халдваргүйжүүлэлт,  цахим картны хэрэглээнд  хөдөлгөөнт болон суурин 14 байршилд хяналт тавин ажиллаж байна.  Мөн  285 цэг дээр цахим карт цэнэглэж байгааг  Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу