Дэлхийн сонгодог бүтээлийн ноён оргил Монголын тайзнаа тавигдлаа.

Тодруулбал, Германы зохиолч Гётегийн “Фауст” дуурийг шинэчилсэн хэлбэрээр орчин үеийн техник технологи ашиглан пост драм жүжиг болгон найруулж, энэ сарын 16, 17-нд Корпорэйт зочид буудлын концертын танхимд тогложээ.

Жүжгийн гол дүр болох Фаустын залуу насны дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглосон бол түүний сэт­гэлтэй бүсгүй Марга­ритагийн дүрд жүжигчин Н.Оюунчимэг тоглож, Мефистолийн дүрд гавьяат жүжигчин Л.Баттулга дүр бүтээсэн юм.

Аглуу чөтгөрийн дүрийг гайхалтай амилуулж, С.Болд-Эрдэнэ тэр хоёр зүү утас шиг л нийлэмжтэй.

~Аглуугийн гэргий ямар хөөрхөн Маргарита вэ…~

Аглуугийн гэргий үзэсгэлэнт Маргаритын дүрийг гайхалтай амилуулжээ. Энэ нь магдадгүй түүний нэрийн хуудас “дүр” болох байх.

Дашрамд “Фауст” драмын жүжгийн ерөнхий найруулагчаар нь М.Батболд, зохиолч, орчуулагчаар Н.Пүрэвдагва, ерөнхий продюсероор гавьяат жүжигчин Г.Мягмарнаран, зөвлөх найруулагчаар Урлагийн гавьяат жүжигчин Ч.Найдандорж, ерөнхий зураачаар гавьяат жүжигчин Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар М.Болд нар ажиллажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу