“Анир” студийн дуучид ОНЛАЙН тоглолт хийнэ

1596
anir-studio-toglolt
"Анир" студийн дуучид ОНЛАЙН тоглолт хийнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан “Увертюра” хамтлаг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА П.Идэржавхлан, дуучин Н.Ундрал нарын хамтарсан “Studio Live Concert” тоглолт энэ сарын 07-нд 19:00 цагт болно.

Тус тоглолтыг дуу бичлэгийн “Анир” студиэс санаачлан “Анир” студийн байранд анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү онлайн тоглолтыг уран бүтээлчдийн албан ёсны цахим хаягууд болон Монголын сайтын холбооны гишүүн сайтуудын албан ёсны фейсбүүк хуудсаар үзэх боломжтой аж.

Нэмж хэлэхэд, өдгөө үүсээд буй конронавирусын улмаас олон нийтийн бүх арга хэмжээг цуцлаад байгаа ч дээрх уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цахим сүлжээгээр дамжуулж, ийнхүү уран бүтээлээ хүргэх гэж байгаа нь зөв шийдвэр юм.

altanhuyag-anir-records
“Анир”студийн захирал, хөгжмийн зохиолч, найруулагч удирдаач МУСТА Б.Алтанхуяг

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу