А.Баярцэцэг “Эмэгтэй кино уран бүтээлчдийн фестиваль”-д түүчээлэв

1058
zagvar-omsogch-Bayrtsetseg-04
А.Баярцэцэг "Эмэгтэй кино уран бүтээлчдийн фестиваль"-д түүчээлэв

Монгол Улс 41 дэх удаагийн Флоренцийн “Эмэгтэй Кино Уран Бүтээлчдийн Фестиваль”-аас “Шилдэг Жүжигчин” шагналыг хүртээд байна.

Тодруулбал, Найруулагч Т.Алтантуяагын бүтээл “Хөх Тавилан” УСК-ны гол дүр болох А.Баярцэцэг шилдгээр шалгарлаа.

Тэрээр хэлэхдээ “Амьдралдаа жүжигчнээр авч байгаа анхны шагнал болоод ч юм уу сэтгэл их хөдлөлөө. “Хөх Тавилан” киноны зураг авалтын өмнөхөн үе хайртай хүмүүсээ ар араас нь алдсан миний амьдралын хамгийн гунигтай үеүдийн нэг байсан. Тэр бүх дурсамж энэ дүрийг бүтээхэд ашиглагдаж билээ… Бас аав, ээж, эмээ, өвөөгийн маань нутаг Говь-Алтайн Ээж Хайрханд хийгдсэн уран бүтээл болохоор тэнгэр хангай ивээж, надаас хавь илүү, туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн олон уран бүтээлчид, жүжигчдийнхээ тус дэмээр бүтсэн дүр маань Монголынхоо нэрийг гаргалаа. Монголын кино урлаг мандан бадраг” хэмээсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу