БИЧЛЭГ: Хүний их эмч М.Цэвэлмаа “Дэлхийн мисс-2019” эх орноо төлөөлнө

2799
tsewelmaa-miss-world-2019-01
"Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөх М.Цэвэлмаа

Гоо сайхны хамгийн том наадам гэгдэх “Дэлхийн мисс”-ийн 69 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн хүний их эмч мэргэжилтэй Мандахын Цэвэлмаа оролцож байгаа билээ.

Мисс М.Цэвэлмаа нь танилцуулга бичлэгтээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт ёс жаяг, өөрийнхөө мэргэжлийн онцлог, авьяас чадвар зэргээ онцгойлон харуулахыг зорьсон байна.

М.Цэвэлмаа эх дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй энэ сарын 20-ноос ирэх сарын 14-ныг хүртэл авьяас чадвараа сорих юм. Энэ жилийн Дэлхийн мисс тэмцээн нь Английн Лондон хотноо болох бөгөөд тэмцээний дүн арванхоёрдугаар сарын 14-ны өдөр гарна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу