Ж.Р.Р.Толкиений гайхамшигт зохиолоос сэдэвлэсэн Бөгжний эзэн цуврал киног Шинэ Зеландад хийхээр болоод байгаа билээ. Гэвч тавхан сая хүн амтай, далайгаар хүрээлэгдсэн тэр газраас жүжигчин олох нь тун ч амаргүй ажил гэдгийг кино багийнхан тооцоолсонгүй. Ийнхүү тэд цахим орчноор дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс кинондоо тохирох жүжигчдийг хайж эхэлжээ.

Киноныхон эхэндээ 150 см-ээс доош болон хоёр метрээс дээш өндөртэй гэх мэт энгийн шалгуур тавьж байсан ч яваандаа маш их үрчлээтэй, урт мөчтэй бүжигчин, гар дээрээ алхаж чаддаг хүн зэрэг улам сонирхолтой шалгуурууд тавих болсон байна. Удалгүй жүжигчдийн хайгуулчид үсийг чухалчилж, төрөлхийн улаан, цагаан үстэй өргөн нарийн, өндөр нам, хүмүүс, биеэрээ дүүрэн үстэй хүмүүс, маш их сэвхтэй хүмүүс, шүдгүй болон том хамартай хүмүүсийг хайж эхэлжээ.

Ийнхүү онцгой төрхтэй хүмүүсийг олж кинондоо тоглуулснаар киноны нүүр хувиргалтын зардал багасахын зэрэгцээ илүү амьд мэдрэмж төрүүлэх ач холбогдолтой хэмээн тэд итгэж байгаа аж. Шалгуурт тэнцсэн хүмүүс Шинэ Зеландад ажлын визээр зорчиж, өдөрт 200 ам.долларын цалин авахаас гадна дэлхийн хамгийн гайхамшигтай кинонд дүрээ бүтээх боломжтой гэнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу